Medeelel

2015-05-05 - Илтгэх урлаг

 Манай оронд илтгэх урлаг эрт цагаас эхлэн хөгжжээ. Yлгэр туульс, ардын аман зохиол, дуу шvлэг, дайралцаан, зэрэг ард тvмний оюун ухааны шавхагдашгvй баялаг нь илгэх чадвар хөгжих, ярианы урлаг төгөлдөржихөд томоохон суурь болсон байна.
Тэмvvжин нэгэн цагт vг, эр зоригийн гайхамшгаар "Чингис" алдарт хvрч, Их бага хаадууд, цэцэд мэргэд нь vгээр vйл хэргээ мөнхөлж чадсан. Цогт Хун тайж, Ноён хутагт Данзанравжаа, Б.Ренчин, Ц. Дамдинсvрэн зэрэг ард тvмний дундаас vгийн гайхамшигт төгөлдөржсөн олон зуун мэргэд төржээ. Хорьдугаар зууны эхэн vеийн тvvхэн дэхь хамгийн алдартай Илтгэгчид бол Дамдины Сvхбаатар, Хорлоогийн Чойбалсан нар яах аргагvй мөн. Харин Цагаан морин жилийн Ардчилсан хөдөлгөөний лидерvvдээс ард тvмэнд хамгийн их vг нь хvрч чадсан хvн бол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Өдгөө Монголын нийгмийн салбар бvрт давтагдашгvй авъяастай илтгэгчид цөөнгvй болжээ. Тэдний дундаас Фэнг шvйгийн гэгдэх С.Ганбаатар, Хан уул дээд сургуулийн ректор Ц.Дэмбэрэл, ИЗИС-н ректор Ц.Ням-Осор, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр , Хамба лам Чойжамц зэрэг олны танил хvмvvсийг нэрлэж болохоос гадна сул vггvй ярьдаг Ерөнхийлөгч асан Багабанди гуай ч ярих чадвар, бичгийн соёлоороо давтагдашгvй нэгэн.
Илтгэх урлагийн чиглэлээр хамгийн анх нийгэмд vйл ажиллагаа явуулж эхэлсэн албан ёсны байгууллага бол "Нээлттэй Мэтгэлцээн Ассоциаци". 1998 оноос vйл ажиллагаагаа Соросын сангийн төслөөр хэрэгжvvлж эхэлсэн энэ байгууллага Нээлттэй Мэтгэлцээний Холбоо нэрээрээ нийтэд танигдсан . 2003 онд Б.Энхболд , Г.Отгонрагчаа, С.Эрдэнэболд, Ц.Амартvвшин, Н.Цогтгэрэл, С.Буяндэлгэр, Н.Эрдэнэ-Өрнөх, Г.Солонго тэргvvтэй хэсэг залуус энэ байгууллын vйл ажиллагааны хvрээнд "Илтгэх чадвар дээшлvvлэх сургалт"-ыг 7 хоногийн хөтөлбөртэйгээр зохион байгуулснаар тухайн үед 19 сургалтаар 460 гаруй хvмvvс ярианы чадвараа дээшлvvлжээ. Ярих урлагийн чиглэлээр Монголд анх удаагаа бие даан зохиогдсон энэхvv сургалт эхэлсний дараахан "Missing link" нэртэй цуврал илтгэлээ Ц.Элбэгдорж тависнаар нийгэм дэхь энэ урлаг улам тvлхvv хөгжиж ийм төрлийн шинэ шинэ байгууллага байгуулагдах vндэс болсон байна. "Оюуны Индэр" нэртэй Yндэсний уран илтгэгч шалгаруулах тэмцээнийг анх удаагаа зохиосноор Монголд Илтгэх урлагийн гэх шинэ орон зай, шинэ хvлээлт буй болсон байлаа. Нээлттэй Мэтгэлцээн Ассоциацийн "Илтгэх урлаг"-ийн чиглэлээр явуулж буй vйл ажиллагаанд энэ чиглэлийн эрдэмтэн мэргэд, судлаачид ч тvлхvv оролцож өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. Удирдлагын академийн захирал П.Увш, МУИС-н доктор Ц.Сvхбаатар , Цагдаагийн академийн дэд захирал Д.Зvмбрэллхам нар болон илтгэх урлагийн тухай гайхалтай номуудыг бvтээсэн, уран илтгэгч, доктор Б.Гэрэл зэрэг хvмvvсийг хvндэтгэн нэрлэж болно. 2004 онд Илтгэх урлагийн чиглэлээр Ц.Баатархvv, Д.Аюур-бунь тэргvvтэй "Монголын Лектор төв" байгуулагдаж vйл ажил-лагаагаа явуулж эхлсэн. 2005 онд Г.Дамдинням, Н.Батсvмбэрэл тэргvvтэй "Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Нийгэмлэг" байгуулагджээ. Мен Б.Мөнгөнсvх, Г.Мөнх- Эрдэм, тэргvvтэй "Монголын Залуучууд Оюутны Мэдээллийн төвийн дэргэдэх "Хувь хvнийг чадавхижуулах нь" сургалт нь хөтөлбөртөө илтгэх чадварын тухай хичээлийг оруулсан байна. Ер нь нийгэм болоод хувь хvний бодит хэрэгцээ маш хурдацтай хөгжлийг шаардаж буй энэ vед ярих чадварыг сайжруулах нь амжилтанд тэмvvлэгч хэний ч болов зорилго байх ёстой.


. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax