Medeelel

2015-05-09 - мэдээ мэдээлэл

 edweeeeМонгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Ю.Цэдэнбалын оруулсан хувь нэмэр, үр дүн117
Ю.Цэдэнбалын үед Монгол улс дэлхийн соёл иргэншлийн манлай болсон европын орнуудтай түүний дунд их оростой ойртон нягтарсан нь манай нийгмийн дэвшил, монгол хүний хөгжилд үнэлж баршгүй дөхөм үзүүлж, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж үлдлээ. Ю.Цэдэнбалын гадаад бодлого зөвхөн ганц зүг рүү хандаагүй, зах зээлийн олон оронтой тухайлбал, Их Британи (1963), Швед (1964), Франц (1965), Норвеги, Дани (1969), Япон (1971)Австрали (1972)-той дипломат харилцаа тогтоон Швейцар, Франц, Их Британи, Япон, Австри, Голланд, Италийн пүүсүүдтэй худалдаа хийж байжээ. Манай улсын 1940-өөд оны үеийн таагүй гадаад орчныг ийнхүү Монголын үндэсний аюулгүй байдлын зохистой гадаад орчин болгон хувиргасан байна.aaaaaДэлхий дахины түүх, соёлын хөгжилд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг11
2006 онд Монголчууд дэлхийн улс түмний хамт Их Монгол улс тулгын чулуугаа тулж, гал голомтоо бадраасны 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Түүхт ойг чингэж тэмдэглэхийн учир бол хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн хорин зуунаас хоёр зуун буюу XIII-XIV зууны ертөнц дахины түүхийг монголчууд голлон тодорхойлж, дэлхийн дундат зууны түүхэнд хосгүй ул мөр үлдээсэнд оршино. Түүнчлэн энэхүү ойг тэмдэглэх нь өнгөрснөөсөө сургамж авч, өнөөгөө сайтар ухааран, ирээдүйд сэрэмжлүүлэг болгох ач холбогдолтой юм.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax